СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлэнгээс чөлөөлсөн Ж.Энх-Одыг Баянголын цагдаагийн дэд даргаар тавьжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч 13 настай охиныг эрхшээлдээ байлгаж, бүтэн нэг жилийн хугацаанд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гараад буй. 

Эл хэргийг үйлдсэн гэх алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьсон бол өчигдөр үлдсэн гурван албан хаагчийг 48 цагийн хугацаанд саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт өгчээ. Уг хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.

ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт ажиллан тус аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагааг шалгаж, удирдлагад нь хариуцлага тооцохоор очсон. Улмаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн мэдэгдэв. Гэтэл Ж.Энх-Одыг Сэлэнгээс чөлөөлж, Баянголын цагдаагийн дэд даргаар тавьжээ.

Тодруулбал,

Мөн тус тус томилжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
7 сарын өмнө
103.140.11.228

А Ажилаас нь цагдаагаас бүр зайлуулаач ээ Сүхболд Б.Энхбаяр сайд бас огцорох ёстой

Зочин
7 сарын өмнө
59.153.113.240

Манай цагдаагийн дарга нарын үнэн нүүр царай иймэрхүү л байдаг юм байна даа

Иргэн
7 сарын өмнө
103.212.117.215

Төв рүү татаад, үндсэндээ албан тушаал бууруулсан юм шиг дэвшүүлээд залчихжээ. Овоо юм даа.

Төрөө
7 сарын өмнө
203.91.115.44

Цагдаа улам л ялзраад бна! Цэвэрлэгээ хийх цаг болжээ

Irgen
7 сарын өмнө
172.58.208.204

Hariuclaga yarij bj ingej toglohoo boliochee

Зочин
7 сарын өмнө
66.181.189.121

Шийтгэл бус.дэвшилт болжээ. Монгол улсын цагдаа ийм болоод удаж бгаа.шүү дээ. Шударга ёс хөгжил дэвшил яриад ч яахав дээ. Ер нь бол ард иргэд бидний бгаа бдалын үр дагавар...

Зочин
7 сарын өмнө
202.9.40.83

Та нар энэ болзошгүй гэдэг үг хэрэглэхээ болиоч. Хүчиндсэн бна гээд байхад л болзошгүй гээд солиороод байх юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.