Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөвдүгээр сарын 15-17-ны өдөр зохион байгуулагдана.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр боллоо. Ингээд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголынхоо товыг эцэслэлээ.
Нийт 11 хянан шалгагч шинжээчийг томилон ажиллаж байна. Давхардсан тоогоор 1164 төрийн байгууллагаас 6183 нотлох баримтын хүрээнд 153200 цаасан нотлох баримт 84 мянган файл нотлох баримт гаргуулан авсан. Албан тушаалтнууд мэдээллээ нуун дарагдуулж, саад учруулсан асуудал гарсан.
Нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурван өдөр үргэлжилнэ. Ингэхдээ үе үеийн Эрүүл мэндийн сайд нарыг гэрчээр дуудна.
Манай түр хорооны тухайд, чанартай эмийг боломжийн үнээр иргэддээ өгөх боломж энэ сонсголын дараа нээгдэнэ гэж итгэж байна. Ер нь эмийн үнэ 2020 оноос 6-7 дахин өссөн юм билээ. Эмийн үнэ тендертэй холбоотой. Энэ асуудал ч нээлттэй сонсголын үеэр яригдана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ashgui de chanartai emiig zuwhun emchiin bichilteer ugdug bh hen durtai ni am damjsan yrianaas em awch uuhiig horigloh emiin zohisgui heregleeg buuruulj hun buhen eruul mendde anhaarch emeer bish sport hudulguunuur setgel zaslaar eruuljih hutulburluu ywsan tsagt emiin une zohisgui hereglee ugui bolno gej boddog