- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны иргэн Э энэ сарын 2-ны өдрийн 21:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлага 4-ний өдрийн 17:42 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тосгоны Захирагчийн ажлын албаны ажилтнуудтай хамтран иргэн Э /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 07-ны 08:37 цагаас эхлүүлсэн байна.
Эрэн хайх ажиллагааг гурван бүлэгт хуваагдан, 1 дүгээр бүлэг "Хайчийг-Ам", "Ар давхар", "Нарийн" зэрэг газруудаар 30 км-т, 2 дугаар бүлэг "Мэргэн", "Жаваагийн-Өвөр" гэдэг газруудаар 40 км-т, 3 дугаар бүлэг "Хайч", "Мэргэний рашаан", "Нарийн" гэдэг газруудад 15 км газарт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийг өнөөдрийн 09:00 цагаас дахин эхлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.