СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-05

🔴LIVE: Ж.Бат-Эрдэнэ: Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг Газрын хуульд тусгана

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газар эзэмшүүлэх заалтыг хасах асуудлыг хэлэлцлээ. Энэ хүрээнд болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газар эзэмшүүлэх заалтыг хасах асуудал дэмжигдсэн. Бид иргэддээ ямар хэмжээний газрыг яаж, ямар хугацаагаар эзэмшүүлж байгаа билээ гэдэгтэйгээ уялдуулах гээд байгаа юм. Би өмнө ч хэлж байсан. Орон нутагт иргэнд 15 жилээр газар эзэмшүүлээд сунгаад явдаг. Хөрөнгө оруулалтын хуульд 60 жилээр олгоод дахиад 40 жилээр сунгана гэж орж ирсэн. Энэ чинь хөрөнгө оруулалтын хууль шүү дээ. Гэтэл газрын хуульд арай урт хугацаагаар эзэмшүүлэх заалт байлаа. Харин газартай холбоотой асуудлыг бүгдийг нь газрын хуульдаа багцлаад өөрчлөлт оруулаад сайжруулъя гэж байгаа юм.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан. Ингээд дэд ажлын хэсгийг байгуулна. Холбогдох бүх албаны хүмүүсийг оролцуулна. Ирэх долоо хоногоос гурилын үйлдвэр, иргэд, тариаланч гээд бүх хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна.

-Ногоон автобусны сонсгол хэзээ болох вэ? 

-Ногоон автобусны сонсголтой холбоотой бүх материалаа цуглуулж байна. Шинжээчид маань ажиллаж байна. Эхний дүгнэлт 7-10 хоногийн дараа гарах байх гэж бодож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.