УИХ-ын чуулганаар Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Баялгийн сангийн тухай хуулиар ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөрөнгө оруулалтын сан гэж байна. Ирээдүйн өв сан АМНАТ-аас бүрдээд, Төрийн өмчийн компанийн ногдол ашиг нь хуримтлалын сан бүрдүүлэх юм байна. Иргэн хүн бүрд хуримтлалын данс нээгээд орж ирж байгаа АМНАТ-ын орлого болон ногдол ашгийг хуваарилах юм байна. Санд хуримтлагдсан мөнгийг хөрөнгө оруулахаас илүүтэй хуримтлал үүсгэхээр болж байна. Энэ нь Сингапурын сантай иж төстэй. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломж үүсэх юм байна.
Харин ирээдүйд Норвегийн сан шиг болох хэрэгтэй. Зөв урт хугацааны хөрөнгө оруулалт хийх хувилбар руугаа явах байх. Тус сан 235 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан байгаа юм. Уул уурхайн ашгаа Хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлж, том төслүүдээ санхүүжүүлэх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Umnu ni hiigeegui gudarsnaa, odoo dahiad uhaantai yum yaritsgaagaad lagaa!