СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлгээний галт тэрэгтэй автомашин мөргөлдсөн осол гарчээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

“Улаанбаатар төмөр замын дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг, суудлын автомашинтай мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу энэ сарын 04-ний өдөр иржээ. 

Тус мэдээллийг шалгахад иргэн "Э" нь тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд жолооч та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасны дагуу “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гэснийг чанд баримтлан аюулгүй байдлаа хангаж, төмөр замын гарам нэвтрэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болгоомж-Эрүүл мэнд
10 сарын өмнө
103.57.94.203

Аажуу яв---Аяндаа хүрнэ. Уриагаа одоо өдөр бүр давтаж,нэг нэгэндээ өглөө бүр хэлж байя даа. Таны,миний,бидний нэг маань өглөө гэрээсээ инээж гараад л,орой гэртээ үүрд ирэхгүй байх магадлал 100% бүрджээ.

Зочин
10 сарын өмнө
202.55.188.114

Ёстой хохь чинь болж дээ өөр юу ч хэлэх үү харин ч гайгүй мөргөж бүр зад авахгүй

Qwerty
10 сарын өмнө
66.181.191.218

Puujgee unasan tolgoigvi pzdaanuud

Зочин
10 сарын өмнө
66.181.176.244

вагоны жолооч нь түр хүлээгээд өмнүүрээ оруулчихгүй орк юмаа бас

Зочин
10 сарын өмнө
202.126.91.143

Galt tereg ymar mashinuuu toormosloj yaaraltai toormos hiih gj l uchnuun metr ywdg

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.