СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-04

Д.Амарбаясгалан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар илэрдэггүй байсан олон авлигын хэргийг илрүүлсэн

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-. Сүүлийн долоон жилийн турш Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан этгээдүүдэд хэрэг үүсгэсэн. Гол хариуцагч нь болох Д.Эрдэнэбилэг гадагшаа гараад явсан тул шүүх дээр хэрэг царцсан гэж бидэнд тайлбарладаг. Шүүхийн шатны хэлэлцүүлэг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон. 

Нүүрсний сонсголоор давхцуулаад Эрдэнэтийн хэргийг оруулж ирсэн. Энэ сонсголыг далимдуулж шүүхийн сонсгол явсан болов уу гэж улс төрийн талаасаа харж байгаа. Нүүрсний сонсголыг анхаарч харснаас Эрдэнэтийн хэргийг Монголын ард түмэн анзаараагүй. Энэ бүгд цаанаа урт удаан хугацааны улстөрийн процесс явагдаж байгаа юм. Нотлогдох боломжтой олон зүйл яригдсан. 

Газрын сонсголыг парламент өөрөө зохион байгуулах ёстой. Хариуцаж авсан ажлын хэсэг гишүүд тайлбар өгөх байх. . . Нэг талдаа авлигын индексээр улс орон ухарч байгаа ч нөгөө талаар илрүүлж байгаа нь сайн учраас ийм байдалтай харагддаг. юм билээ.

Боловсролын зээлийн сангийн асуудал байна. Ардчилсан намынхан өнөөдөр ярьж хэлж байна. Гэтэл Энэ нь 2021-2022 онд хийгдсэн гэмт үйлдэл гэхээсээ илүүтэйгээр 2013-2015 онд хийгдсэн процессыг ил болгож зарласан. Нуун дарагдаж олон нийтэд мэдээлэлгүй байсан олон авлигын гэмт хэргүүд ил болж байгаа ийм л цаг үе гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.