СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Швед рүү оргон зугтсан эрийг “Шувуу” ажиллагааны хүрээнд хүлээн авав

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд эх орондоо гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан эрийг уржигдар Туркээс ирсэн нислэгээр хүлээн авлаа.

2017 онд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Ц.Цогтбаяр нь 2020 оны хоёрдугаар сард Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу гарсан бөгөөд Интерполын улаан булант зараар эрэн сурвалжилсны дүнд Шведэд байгааг тогтоосон аж.

Улмаар тус улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажилласнаар энэ сарын 2-ны мягмар гарагт Истанбул-Улаанбаатарын нислэгээр хүлээн авсан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.