СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-04

🔴LIVE: "Дашваанжил ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаагүй нь тогтоогджээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

УОК-оос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

Уг хэрэгт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилгын төлөв байдал дээр дүгнэлт хийжээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн яамны хамтарсан ажлын хэсэг "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж байгаа үйл ажиллагаа, тухайн компанитай холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал дээр хяналт шалгалт хийсэн байна.

ХНХЯ-ны салбар хяналтын газрын дарга Б.Нарангарав:

-БЗД-ийн 26-р хороонд гарсан осолтой холбогдуулан "Дашваанжил" ХХК-д хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр . "Дашваанжил" ХХК нь нийт 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, нийслэл болон 21 аймаг 30 суманд үйл ажиллагаагаа явуулдаг. Шингэрүүлсэн хийн түлшийг ОХУ-аас импортлон хэрэглэгчдэд хүргэдэг байгууллага юм.

Шалгалтын үеэр хөдөлмөрийн харилцааны чиглэлээр дараах зөрчлүүд илэрсэн.
Тухайлбал,

  • Хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй
    Цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй
  • Хөдөлмөрийн норм, норматив баталж мөрдүүлээгүй гэх зэрэг асуудлыг зөрчсөн байна.
  • 518 ажилтантай томоохон компанид хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан огт байхгүй байна.
  • Эрсдэлтэй нөхцөлтэй энэ байгууллагын хувьд ажилтны тооноос үл хамааран хөдөлмөр аюулгүй байдлын албатай байх ёстой гэсэн зохицуулалт байдаг. Хийн түлш болон эрсдэлтэй салбарын байгууллага заавал эрсдэлийн үнэлгээ хийсэн байх ёстой. Гэвч энэ ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулиар эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ажилтны амь нас эрүүл мэндийг 36 болон түүнээс дээш сарын тал цалинтай тэнцэх мөнгөн дүнгээр даатгах ёстой байдаг. Гэвч тус байгууллага нь ажилтныхаа эрүүл мэнд аюулгүй байдалд нь даатгал хийгээгүй зөрчил илэрлээ.

Хуулийн дагуу дотоод хяналт шалгалт хийдэггүй байна. Мөн ажлын байрны эрүүл ахуйтай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн. Ажилчдаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй бөгөөд эрүүл аюулгүй ажлын байрны нөхцлийн үнэлгээ хийгдээгүй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбар хяналтын газрын улсын ахлах байцаагч н.Бямбадорж:

-"Дашваанжил" ХХК-ийн хий хадгалах агуулахын шингэрүүлсэн шатдаг хий хадгалах зориулалтын 19 даралтат савны аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ. Тус компаний хий цэнэглэх станцад ашиглаж байгаа даралтат савнууд нь улсын бүртгэлд хамрагдсан. УУХҮЯ-ны салбар хяналтын газрын улсын байцаагчийн хяналтад хамрагдаж ашиглах зөвшөөрөл авсан байна. Гэвч

Хий хадгалах савны өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхдээ зөвшөөрөл аваагүй байсан. Ачааны дагалдах бичиг баримтыг хэрэглэдэггүй. Мөн баллон тээвэрлэдэг бага оврын машинууд нь бусад машины ачааны ирмэгтэй шүргэлцэж зурагдсан зөрчил илэрсэн. Энэ нь стандартын бус гэсэн үг.

Аюултай ачааны тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг дохио нь бүрэн ажилладаггүй хоёр тээврийн хэрэгсэл бий. Үүнийг газар дээр нь арилгуулсан.

Зам тээврийн хөгжлийн яамны салбар хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч н.Батболд:

- Галын хорны хугацаа нь дууссан байсан. Мөн тээвэрлэлтийн талаарх мэдээллээ тухайн орон нутгийн авто тээврийн байгууллагад сар бүр үнэн, зөв гаргаж өгдөггүй. Засвар үйлчилгээний барилга байгууламж нь бохир усны систем нь эвдэрсэн. Мөн аюултай шингэн, хог хаягдал, мөн тэдгээрийн сав баглаа боодол, бусад аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулж хүлээлгэн өгдөггүй. Өндөр даралтад ажиллах тоног төхөөрөмж нь баталгаажуулагдаагүй. Техникийн комиссын ажлах журмыг батлуулаагүй.

Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал:

-БХБ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, тус яамны харьяа байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажилласан.

207-р байрны 63 айл галд өртсөн. Барилгын дам нуруу, багана, хэвээс дээж авчээ. Шинжилгээний дүн гарсан байна.     

204-р байрны гадна хана, оролт гаралтын кабелийн сүлжээг мөн шалгаж, хагаралтын төлөвийг судалжээ. Газар хөдлөлт, бат бэх, найдваржилтын түвшинг хангахгүй байна.

Барилгын баруун талын баганын оройд шилжилт үүсэж, ан цав гарсан. Норм дүрмийн шаардлагыг хангахгүй. Нүүрсхүчлийн хийн нэвчилтийг хэмжихэд заагдсан утгаас хэтэрсэн, чийгшлийн хэмжээ алдагдсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.176.23

Энэ бол гарцаагүй үнэн дээ! Хүмүүсийн амь нас аюулгүй байдал эрүүл мэндийг огт тоогоогүй зөвхөн мөнгө л нүдэнд нь харагддаг!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.