Импортын гурилын татварыг чөлөөлөх асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Төв аймгийн Цээл сумын тариаланч Б.Шагдаржав өөрийн байр суурийг илэрхийллээ.
Төв аймгийн Цээл сумын тариаланч Б.Шагдаржав:
-Үйлдвэрлэлийн зардал бол нэг мянган тонн тутамд 100 000 төгрөгөөр хамгийн дээд тал нь бодоод үзэхэд 950-1,000,000₮ авч байгаа улаан буудайны 1'100'000 төгрөгөнд 1 тонн гурил юм уу гурилан бүтээгдэхүүн, хивэг үүсэж бий болдог.
Гэтэл эд нар 2100 төгрөгөөр зарж байгаа. Тэгэхээр 1000 төгрөгийн зөрүү байгаа биз. Бүгд үйлдвэр юм чинь аль аль нь ашгийн төлөө явж байгаа. Ашиг олж ч байгаа.
Бодоод үзэхээр 20-30 хувийн ашиг нэмээд үзэхээр 1300, 1400 төгрөг болно. Дундын бизнес эрхлэгч ченжүүд үнээ нэмээд 1400-1450 төгрөг байхаар байна. Би нэгдүгээр гурилын хувьд ярьж байгаа шүү. Хамгийн их хэрэглээтэй байдаг.
Гэтэл гурилын үйлдвэрүүд хоорондоо үгсэж тохироод 2000 төгрөгт хүргэчихсэн. Арга үгүй шүү дээ эд нар чинь гаднаас гурил оруулж ирэх импортыг хориглочихсон, бид нарын буудайг гадагшаа гаргахыг бас хориглосон.
Зүгээр л өөрсдийнхөө дураар хийж байгаа. Тэгээд ард түмнийг 2100 төгрөг түүнээс дээш үнэтэй гурилаар бараг хүчээр энийг худалдаж ав гээд тулгачихсан. Гурилын үйлдвэрийнхэн үгсээд үнээ нэмчихсэн салбарын сайд нь хүртэл гурилын үйлдвэртэй хүн гарчихлаа. Бүүр одоо сайхан дураараа нэмээд байж байна. Энэ байдлыг бол бид нар тэвчихгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв шийдвэр.Монголын гурил үйлдвэрлэгчид иргэдээ шулж байгаа.Үнээ хөөрөгдөх нэг хэрэг.Улаанбаатар гурил авсан хүмүүс гурилаа жигнэж үзээрэй.10 кг ийн гурил 9.400, 5 кг ийнх 4.800, 1 кг ийнх 950 грамм байдаг.Олон удаагийн хэмжилтээр тогтоосон доо.