Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 2022 оны 3 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонссон юм. Энэ үеэр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Би Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа энэ тогтоолыг гаргасан. Өнөөдөр та бүхний ярьж байгааг сонсоход үр дүн алга байна. Оюутолгой орд гэж яригдаж байдаг. Жишээлбэл, "Митакопль" компани Монголын зэсийн 60 илэрцийг авсан. Тэрний нэг нь Оюутолгой. Энэ оны төсвийг хэлэлцэхэд "Оюутолгой" төсөл улсын төсөвт 748 тэрбум төгрөг өгнө. Гэтэл Монгол Улсын нэгдсэн төсөв 27 их наяд төгрөг. Улсын төсвийн 2.7 хувийг л дэлхийн дөрөв дэх том алт, зэсний компани бүрдүүлж байна. Монголд ямар ч ашиг алга.
Хоёрдугаарт, "Петрочайна дачин тамсаг" компани байна. Хятадын "Петрочайна дачин тамсаг" ХХК эзэмшдэг. Энэ мэтчилэн Монголын хоёр том төсөл үр дүн байхгүй байна. Улсад татвар төлөхгүй, эдийн засагт хувь нэмэр оруулахгүй төсөл хэрэггүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
арай жоохон эрт хүчтэй дуугарсан бол ч хөө сайн байлаа одоо ч оройтойгүй Оюу-толгойг бүтээгдэхүүний орлого зардалаа монгол улсын банкаар дамжуулах шаардлага тавь ёадахгүй бол зайл гүйцээ. петро чайна тамсаг ххк зүгээр л хөө хулгайч нар дээрэм хийж байна
Маш зөв хэллээ шүү. Ард түмэн дэмжиж байна
Ashig ni medeej negniih ni halaasruu orj baigaashdee
ОТ болон петрочайна хоёр ашиггүй учир хөөж гаргаа!