Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 2024 оны зуны олимпыг зорих ээлжит тасалбар “Парис-2024 олимпын наадам” картын урамшуулалт аян зарлагдлаа.
Урамшуулалт аяны хүрээнд 2024.02.26-2024.05.30-ны хооронд Голомт банкнаас гаргадаг Visa брэндийн бүх төрлийн картын харилцагчид гүйлгээ хийх бүрдээ сугалаа авч, олимпын наадам үзэнгээ Парис хот руу ХОСООРОО аялах эрхийн ялагч болоорой.
Та өөрийн Visa картыг ашиглан дараах нөхцөлийг биелүүлээд урамшуулалд хамрагдах боломжтой.
Санамж: Олон улсын гүйлгээний дүнг тухайн үеийн вальютын ханшаар тооцон 100,000₮-тэй тэнцсэн тохиолол бүрд 2ш сугалаа олгоно.
Урамшуулалт аяны ялагчийг 2024.06.03-ны өдөр Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд тохирлын арга хэмжээтэй холбоотой мэдээллийг бид цаг тухай бүрд нь хүргэх болно.
Харин та өөрт үүссэн сугалааны тоо, сугалааны дугаар болон бусад мэдээллийг Loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээр дамжуулан шалгах боломжтой.
Голомт банкнаас гаргадаг Visa брэндийн карт эзэмшигч та картаараа дотоодын болон олон улсын гүйлгээ хийгээд хүн төрөлхтний түүх соёлын төв, үзэсгэлэнт Парис хотоор аялах боломжоо битгий алдаарай.
Голомт банк таны санхүүгийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэх нөхцөл, загвар бүхий Visa брэндийн картыг хамгийн олон төрлөөр санал болгож байна. Харин та хараахан харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж, Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн картын мэдээлэлтэй танилцан картаа онлайнаар захиалж авах боломжтой.
Парис-2024: Зуны XXXIII олимп 2024.07.26-ны өдрөөс эхлэн Францын Парис хотод зохион байгуулагдах бөгөөд 1900 оны зуны олимп, 1924 оны зуны олимпыг хамруулан 3 дахь удаагаа Парис хотод олимпын наадам зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн олимпод урьдчилсан тоогоор 206 орны, 10,500 тамирчид оролцож, нийт 32 спортын төрөлд хурд хүчээ сорин өрсөлдөхөөр эрхээ авчээ.
Монгол Улсын хувьд “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд бокс, байт харваа, засмал замын дугуй, чөлөөт бөх, буудлагын төрлүүдэд оролцох нь тодорхой болсон ба жүдо, хүндийн өргөлт, таеквондо, пауэрлифтинг зэрэг оноо цуглуулах болон хэмжигдэхүүнтэй спортын төрлөөр эрх авсан тамирчдыг тун удахгүй зарлах юм.
Мөн Голомт банкнаас “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг яг одоо хэрэгжүүлж байгаа тул эрхэм харилцагч та санхүүгийн дархлаагаа дэмжиж, хуримтлалдаа хөрөнгө оруулаад тус хадгаламжийн аянд давхар хамрагдаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.