СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-02

🔴Улаанбаатар хотод шар усны үерийн эрсдэлтэй бүсэд 1487 айл байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Энэ сарын нэгний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ хэсэгт цасны зузаан долоон см орчим байгаа нь зудын эрсдэлийг бууруулж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулав.

Нийт 21 аймагт жирэмсэн эх 2556, 0-5 насны хүүхэд 29 мянга, өндөр настан 28 мянга, хөгжлийн бэрхшээлтэй болон архаг суурь өвчтэй 31 мянга орчим малчин иргэн байгаа талаарх судалгаа бий. Тиймээс малчин өрхийн гишүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх резидент эмч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж байна.

Цаг агаар эрс дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үер буух эрсдэл өндөр байна. Сэрэмжлүүлэг мэдээллийг авч, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат:

-Гуравдугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл шар усны үерийн 100 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргийн 450 гаруй ажилтан 125 техник хэрэгсэлтэйгээр 8500 гаруй тонн усыг соруулж, 6500 гаруй суваг шуудуу татах, гурван гүүрний сувагчлал гаргах, 150 тонн мөс тээвэрлэх, 3000 тонн хог лаг хагшаасыг зөөж, тээвэрлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан.

Өчигдөр цас орсноос шар усны үерийн түвшнийг нэмэгдүүлж, 20 гаруй дуудлага бүртгэгдлээ. Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг авч ажиллалаа. Гурван айл өрх нүүх шаардлага үүссэн ч иргэд нүүхгүй гэсэн учир гэр доторх эд хогшлыг нүүлгэн шилжүүлсэн.

Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд 1487 айл өрх бий. Үүнээс 388 нь зөвшөөрөлгүй байна. Дүүргийн газар зохион байгуулалт болон онцгой байдал, ЗДТГ-аас эдгээр нэгж талбарт байгаа айл өрхөд нүүх албан мэдэгдлийг хүргүүлээд байна. Нийт 38 хорооны давхардсан тоогоор 1693 айл өрхөд нүүх мэдэгдлийг хүргүүлээд байна.

Нүүх шаардлага хүргүүлсэн айлуудад Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд шилжих газрыг зааж өгсөн. Эдгээр газар нь

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг давтамжтай хүргэдэг ч иргэдийн хайнга, хэнэггүй хандлага буурахгүй байна.

Үүнээс сэргийлээд нүүчихвэл иргэдийн аюулгүй байдал хангагдана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.