- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Өмнөговь аймгийн Даланзадгадын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж, гэмтлийг засахаар ажиллаж байна.
Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 4 цаг 10 минутад станцад хүчтэй доргилт тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болж тэг зогсолт хийжээ.
Дэлбэрэлтийн улмаас станц доторх үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул хэсэг хугацааны дараа үзлэг хийхэд бойлерын конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээжээ.
Харин дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд гэмтлийг яаралтай засаж байна.
Гэмтлийн улмаас Даланзадгад сумын орон сууцны айл өрхүүдийн дулаан түр хугацаанд зогссон хэвийн ажиллагаанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтөгс хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ashgui gaigui ongorch dee