МАН-аас бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Парламентын гишүүдийн тоо 126, сонгуулийн холимог тогтолцоо бий болсонтой холбогдуулаад УИХ, УИХ-ын чуулганы хуралдааны хуулиудыг өөрчлөх ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг хуулийн төслийг бэлэн болгож, өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцлээ. Ингээд зарим асуудлыг шийдвэрлэж, хуулийн төсөлд тусган УИХ-аар хэлэлцэж батлуулах шийдвэр гаргалаа.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдтэй холбоотой УИХ, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт хийх шаардлага гарсан. Учир нь дараагийн УИХ Үндсэн хуульд нийцсэн хуультайгаар ажлаа эхлүүлэх ёстой.
УИХ нэг танхим, 126 гишүүнтэй байна. Үүнд УИХ-д 95 ба түүнээс дээш гишүүд сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно. Сонгуулийн дүнгээр УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам эвслийг УИХ-ын олонх болох тухай хуулийн заалтыг албан ёсоор оруулж өгсөн.
УИХ-ын зохион байгуулалтын бүтцийн хувьд ажлын хэсгээс найман байнгын хороотой байхаар санал оруулсан. МАН-ын бүлгийн хуралдаанаар одоогийн байгаа байнгын хороод хэвээрээ байвал болно гэж шийдсэн. Байнгын хороод 19 хүртэлх гишүүнтэй байсныг 25 болгож байгаа. Гишүүд гурваас илүүгүй байнгын хороонд ажиллаж байгааг хоёр болгож байна. Ингээд давхардсан тоогоор 200 орчим хүн байнгын хороонд ажиллана. УИХ-д 12 суудалтай нам бүлэг байгуулах эрхтэй болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жинхэнэ эх орон ард түмнээ гэсэн сэтгэл бополтой хүмүүсийг сонгож, авилгачид обшоорчид, нүүрсчид боондчид, сангийн мөнгө завшигчид, ард түмний баялагыг алгын чинээ цагаан цаас лицээнз нэрээр гадна дотныхонтой үгсэж мэдээлэлд ойр албан тушаалаа ашиглаж авсан эдээч уугаачид, санхүү бизнисийн мафийнхан, эрдэнэтийн 49 хувь төрийн багкны дээрэмчид, хогоруулагчид хордуулагчид харийн сэтгэлтэн эрлийз хурлийзүүдийг бүү сонго. Ийм хүмүүс дэвшүүлсэн намыг бүү сонго. Сонговол тусгаар улс үгүй болно. Бүү март иргэдээ..