СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Х.Нямбаатар: Би хувьдаа энэ замыг авах гээгүй, Зайсангийн замын түгжрэлийг бууруулах гээд байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 долоо хоногийн өмнө

АПУ-ын уулзвар-Орхон их сургуулиас урагш 115-р сургууль хүртэлх 200 гаруй метр замын газар чөлөөлөлтийн асуудлаар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр уулзлаа.

Тус компанийхан УИХ болон нийслэлээс гарсан шийдвэрийг эсэргүүцэж, газрыг чөлөөлөхгүй хэмээн шүүхэд ханджээ. Шүүхийн шийдвэр төрийн талд гарчээ. 

Энэ замын өртөг төсөвт суугаад хоёр жил орчим болж байна. Ийм тохиолдолд газрыг албадан чөлөөлөх ёстой байдаг аж. 

"Бид хувийн хэвшлийн эзэмшлийн газрыг зүгээр авах гээгүй, нөхөн төлбөрийг нь төлнө, шугам сүлжээ хөндөгдөж байгаа тохиолдолд зөөх шилжүүлэх зардлыг нь гаргах юм. Хүүхдүүдийн сургууль руу зам тавья, төв замын ачааллыг хөнгөлье гэхээр өөрсдийн эрх ашгийг хараад нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг асуудал байж болохгүй" хэмээн НЗД Х.Нямбаатар хэлэв. 

Ажлын хэсэг гарч ажиллая гэж хоёр тал тохирсон ч 10 гаруй хоног өнгөрөхөд хувийн хэвшлийн зүгээс ирж уулзахгүй, цаг хугацаа алдаж байгаа аж. Зам барилгын ажил хийхэд цаг хугацаа тулаад байгаа тул "Ариг гал" компанийг нийтийн эзэмшлийн зам талбай дээр хураасан эд хөрөнгөө 14 хоногийн дотор хурааж авахыг даалгалаа.

Хэрэв компани чөлөөлөхгүй бол хотоос ачилт хийж хурааж авах бөгөөд тээвэрлэсэн, хадгалсан бүх зардлыг тухайн компаниар гаргуулна гэлээ.

1990 онд хийгдсэн өмч хувьчлал зориулалтаар явсан эсэх болон энэ хавийн бүх газрыг мэдэлдээ авсан асуудал, нэг мкв газрыг 450 мянган ам.доллараар зарсан асуудал байгааг ч хотын дарга дурдлаа. Ирэх даваа гарагт дүгнэлтээ авчирч өгөхийг хүсэж байна гэлээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
3 долоо хоногийн өмнө
70.187.210.175

Zaisangiin tygjrel chine erh medeltnyydiin buruu shiidverees garsan tygjrel Gyndalai metiin otog barihaar avsan gazar yamarch zuvshuurulgyi tiim bolohoor bulhaigaar barigdsan gazariin tygjrel zygeer orhi harin metro gedeg ylgeree boliod hotiin toiruu gaar shuluun zam hotiin tuvuur RTR bolon tulguurtai shuud zamaar niitiin teeveriig yavuulah heregtei metro ylgerees ih hayamd tyrgen shiideh zuv shiidel

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.