Есөн настай Б.Нандин-Эрдэнэ охинд туслах “Би гүймээр байна” хандивын аян өрнөж байна. Дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүлийн том охин Б.Нандин-Эрдэнэ "хоёр түнхний дутуу хөгжил, доод мөчний саажилт"-аар ой хоёр сартайдаа оношлогдож, есөн жилийн хугацаанд огт гүйж, алхаж үзээгүй талаар бид мэдээлсэн.
Б.Нандин-Эрдэнэ охины дотор эрхтнүүд нь буруу байрлалтай болж, бөөр, нуруу өвчилж эхэлсэн тул гадаад улсыг зорьж, хагалгаанд яаралтай орох шаардлагатай болсон юм. Охины хагалгааны зардалд 130 сая төгрөг, сэргээн засах эмчилгээнд 30 сая төгрөг шаардлагатай бөгөөд одоогоор 95 сая төгрөг бүрджээ.
Өнөөдөр "BCH" Гарьд багийн тоглогч Б.Мөнхболд хандивын аянд нэгдэж, 4 сая 700 мянган төгрөг хандивлажээ.
"BCH" Гарьд сагсан бөмбөгийн баг нь “Japan Car Trade” компанитай хамтран ажилладаг. Тус компанийн зүгээс дэмждэг багийн тамирчнаа холын зайны шидэлт, багийн хожил тус бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлж, хандивын мөнгөн хуримтлал үүсгэжээ. Тамирчин Б.Мөнхболд нь холын зайнаас 26 удаа амжилттай шидэж, "BCH" Гарьд баг нь 21 удаа хожил байгуулснаар нийтдээ 4 сая 700 мянган төгрөг цугларчээ.
Ийнхүү дээрх хуримтлалаа сайн үйлсийн аянд зориулахаар шийдэж, өнөөдөр Б.Нандин-Эрдэнэ охины хандивын данс руу шилжүүлсэн байна.
Охин 4 дүгээр сарын 2-ны өдөр явахаар онгоцны тийз захиалсан байгаа бөгөөд сайхан сэтгэлт ард түмнийг сэтгэлийн хандиваа өргөхийг хүслээ.
Хандивын данс: Б.Ариунзаяа (ээж) хаан банк 5018632923
Утас: 90600027
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.