Оюутолгой ХХК ажилчдынхаа цалинг бодохдоо Хөдөлмөрийн хуулийн 8-9 зүйл заалт болон Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний заалтуудыг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид мэдээлэл хийж байна.
Оюутолгой ХХК ажилчдынхаа цалинг 25-30 орчим хувиар, тэр дундаа дундаж цалин авдаг ажилтнуудын шөнийн ээлжийн нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, шагнал урамшууллыг хасахаар болсон. Тэдний хэлснээр цалинг 2024 оны хоёрдугаар сарын 7-нд хасах шийдвэр гаргасан.
Шөнийн ээлжийн нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, шагнал урамшуулал, нэмэгдэл цалинг хасах нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг зөрчиж байна гэв. Хүн бүр Үндсэн хуулийн ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй ч компанийн хувьд гаргасан шийдвэрээ өнөөг хүртэл огт хэлэлцэлгүй нөхцөл байдлыг хүндрүүлсээр байна.
Компанийн зүгээс 25 хувиар буурна гэж байгаа ч бид өөрсдөө тооцоолоход цалин 50-60 хувь буурсан. Харамсалтай нь, үйлдвэрчний эвлэл бидний төлөө ажилласангүй.
Оюутолгой компани олон ажилчдыг хохироосон шийдвэрийн талаар огт тайлбар хийгээгүй. Иймээс компанитай тохиролцоо хийхгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.