СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр нь үлдээлээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 сарын өмнө

Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан Эм Ди Си Пи ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан БНХАУ-ын иргэн Чен Бин нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч аж ахуйн нэгж болон удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлэлцээд ял шийтгэл оноосон юм. Тодруулбал, Эм Ди Си Пи ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноон, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан.

Харин Чен Бинийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан, байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэм буруутайд тооцож, 25.4 сая төгрөгөөр торгох ял оноосон. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ховор ургамал болон дулааны аргаар бэлтгэсэн 234 864 кг ямааны махыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг эсэргүүцэж, Эм Ди Си Пи ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл, өмгөөлөгч Г.Должинсүрэн нар давж заалдах гомдол гаргасныг өчигдөр хэлэлцэв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгож, торгох ял шийтгэсэн тогтоолыг хэвээр нь үлдээлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Лхагваа
8 сарын өмнө
66.181.161.106

Торгуулаад өнгөрдөг юм бж наад мах чинь худалдаанд гараад ард иргэд хордсон бол яах бсан юм хүнсний аюулгүй байдал монголд алга

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.