СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-27

Ж.Эрдэнэбат: Өндөр түвшний үйлдвэрлэгч нартай Монголын үйлдвэрлэгчдийг өрсөлдүүлэх нь буруу

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААХҮЯ, Ургамал газар тариалангийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймагт өнөөдөр болж байна.

Ургамал газар тариалангийн хүрээлэнд болж буй уг бага хуралд Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр болон Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл зэрэг нийт 100 орчим хүн оролцож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: 

-Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр өөрийн байр суурийг илэрхийлсэн. Аливаа улс орон стратегийн гэж тодорхойлсон бүтээгдэхүүнээ төрийн бодлогоор хамгаалах ёстой. Түүнээс . Тиймээс бид улаанбуудайн үйлдвэрлэлийг стратегийн бүтээгдэхүүн гэж үзэж байгаа бол хамгаалах бодлогыг төр нь гаргах ёстой гэж бодож байна. Хамгаалах бодлогоо татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой.

Нөгөө талдаа хэрэглэгчид үнэтэй гурил хэрэглээд явж байгаа. Үүнийг зах зээлийн хуулиараа зохицуулах ёстой. Нэг үйлдвэрлэгчээс хамааралтайгаар нөгөө бизнес эрхлэгчдийг унгаах шийдвэр гаргаж болохгүй. ОХУ-ын зах зээлд гурилан бүтээгдэхүүний үнэ хямдхан байгаа. ОХУ нь Дэлхийн топ газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг. . Улс өөрийн салбараа татаж унагаах бодлого болно.

Үйлдвэрлэлд хэргэлдэг ихэнх бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Бусад орны үйлдвэрлэгч нартай харьцуулахад өндөр дүнгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Тэгэхээр тэр үнийг хамгаалсан татварын бодлогыг төрөөс гаргах ёстой. Ингэж байж дотоодын үйлдвэрлэгч нараа хамгаалж чадна.

. Үндсэндээ дампууруулах бодлого болно. Гурилын үйлдвэрлэгч нар квот тавихаар тодорхой хэмжээ хугацааг хүлээгээд байдаг гэдэг нь үнэн. Хугацаагүй татвараар зохицуулдаг бодлогыг төрөөс гаргачих. Хугацаагүй бол гурил үйлдвэрлэгч нарын дунд хүлээлт үүсэхгүй. Ноогдуулсан татварын хэмжээгээр орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнд таарсан технологи арга аргачлалаар өөрсдийн өртөг зардлыг бууруулах хэлбэрээр үйлдвэрлэлээ эрхлэхээс өөр гарцгүй болно.

Гурил үйлдвэрлэгч нарт үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд их хэмжээний хөрөнгийг бага хүйтэйгээр өгсөн. Энэ нь үр дүнд хүрэхгүй байгаа нь харагдаж байна. Гэтэл юунаас болоод гурилын үнэ өсөөд байгаа вэ.

Тариаланч нар “700 мянган төгрөгийн 1 тонн буйдаагаар үйлдвэрлэсэн гурил кг нь 3000 төгрөг давчхаад байна" гэдэг. Яагаад үнэ нэмээд байгаа шалтгаанаа үйлдвэрлэгч нар өөрсдөө тодорхой болгох хэрэгтэй. Харин бодит бусаар үнэ нэмээд байгаа бол Засгийн газар арга хэмжээ авах нь зүйтэй. Төрийн дэмжлэгийг аваад байх сонирхол үйлдвэрлэгч нарт бий болоод байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл хамгийн эрсдэлтэй бизнес. Хөдөө аж ахуйн эрсдэлтэй бизнес дээр урамшуулал дэмжлэг гэдэг зүйл заавал байх ёстой. Бид өнөөдөр ямар эрс тэс уур амьсгалтай газар амьдардаг билээ. .

Цөөн тооны гурил үйлдвэрлэгч нар хуйвалдааны маягаар гурилын үнэ нэмээд байхыг үгүйсгэхгүй. Эсвэл технологи нь хоцрогдоод зардал нь өсөөд үнэ нэмээд байж ч болно. Тиймээс дүгнэлт гаргаад төр арга хэмжээ авах ёстой гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 долоо хоногийн өмнө
103.140.11.56

Энэ хүн чинь шоронгийн ялтан биш билүү юун гоё гонж зангиатай хоригдол вэ монголын шорон ингэтлээ хөгжицөн юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.