Үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор арьс ширний салбар илүү хөгжинө. Бүтээгдэхүүнээ сайжруулж, өртгөө бууруулж байж бусад улстай өрсөлдөнө гэж Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлж байна.
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан:
- Хөнгөн аж үйлдвэрийн салбар өнгөрсөн 90 жилийн хугацаанд уналт, босолт, сэргэлттэй байлаа. Үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор арьс ширний салбар илүү хөгжинө. Бүтээгдэхүүнээ сайжруулж, өртгөө бууруулж байж бусад улстай өрсөлдөнө.
Бид малаа тоолох бус бүртгэх шаардлагатай байна. Ингэснээр түүхий эдийн чанар сайжирна. Түүнчлэн малын туулга, ариутгал,угаалгыг тогтмол хэвшүүлэх хэрэгтэй. Махны үйлдвэрт малыг нядалдаг байх нь арьсны гэмтлийг багасгана. Ингэснээр хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжих боломж бүрдэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арьс ширний салбар ч шинэ шатанд гарна гэдэгт итгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.