Урд хөршөөс контейнер юань орж ирсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд өнөөдөр цацагдсан юм. Энэ талаар манай байгууллага өмнө нь мэдээлсэн билээ. Дээрх мэдээллийн мөрөөр албаны эх сурвалжуудаас тодрууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Энэ талаар мэдэж болох цагдаагийн холбогдох байгууллага, албан хаагчдаас тодруулахад мэдээлэл ирээгүй байна” гэв.
Мөн Авлигатай тэмцэх газраас тодруулахад энэ талаар "мэдээлэл ирээгүй" гэсэн юм.
Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амараас тодруулахад “Энэ талаар манай байгууллагад мэдээлэл ирээгүй байна. Цахим орчинд мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мэдээллийг тодруулахаар ажиллаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр сонгуульд зарцуулахаар оруулж ирсэн мөнгө байж болзошгүй бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ард олон мэдээд баыхад хамгийн түрүүнд мэдэх газар н мэдээгүй гэхээр нохойн замаар орж байгаа юм бн томчуудын мөнгө болжээ
энэ мөнгийг оруулж ирсэн хүмүүс би д оруулж ирсэн гэж хэлэхүй байлгүй. зохих байгуулага нь мэдэж илрүүлэх үүрэгтэй байхдаа. рилрүүлээд мэдэгдээд байхад мэдээгүй мэдэхгүй гээд.
их л айхгүй энэ их мөнгийг оруулж ирж. яаж илрүүлвээ гааль нь илрүүлээгүй юм уу. гааль ийм юм болсоныг мэдээч үгүй байгаа нь сонин .хаагуур оруулж ирсэн юм бол