СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорнодын Гаалийн газрын дарга асан Б.Винтовын авлигын өөр нэг хэргийг шалгаж дуусав

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 сарын өмнө

Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох нэг хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаалт явуулж дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

Энэ удаа Б.Винтов эрх мэдлээ ашиглан БНХАУ-ын иргэнд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 14-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлснээ албан ёсны цахим хуудсандаа мэдээлэв. Тэдгээр хэргийн нэг нь дээрх гаалийн байгууллагын албан тушаалтантай холбоотой үйлдэл аж.

Бидэнд олдсон мэдээллээр Б.Винтов нь БНХАУ-ын иргэний үүсгэн байгуулсан “Агро мийт” гэх компанийн нэр дээр дулааны аргаар боловсруулсан 23 тээврийн хэрэгсэл бүхий 575 тонн ямааны махыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохдоо их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон аж. Тус компани нь хуурамч бичиг баримт ашиглан гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн гэх мэдээлэл бий. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.