Увс аймгийн цагдаагийн газарт 2024.03.24-ний өдөр "Өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “Тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна.
Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг ЦЕГ-аас зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Урд урдын тохиолдлыг санадаггүй араатан бэ шоронд оруулж шонд дүүжилнэүү
Ийм хүн дүрст араатант нар бүү үзүүл Ямар аймшигт хэрэг гарсаныг мартаж хэзээ ч болохгүй