- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж буй ажлын хэсгийн хүсэлтээр 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ил болгосон юм.
Ил болгосон гэдэг нь хэргийг шалгаж буй ажлын хэсэгт нээлттэй болгосон гэсэн үг. Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан тус хэрэгт улсын яллагдагчаар ажиллаж байсан, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат байр сууриа илэрхийлжээ.
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат:
-Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд юу байгаа юм бол. Ил болгоосой доо. Тэгж л энэ хэрэгт их санаа зовоод байгаа юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д танилцуулж байсан танилцуулга, мэдээллээ ил болгочих хэрэгтэй.
Тухай тухайн үед нь энэ хэргийн талаарх танилцуулгыг сонсож байсан ҮАБЗ-ийн гишүүд бий. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүмүүс бий. 2012 - 2017 онд ҮАБЗ-д ажиллаж, энэ хэргийн танилцуулгыг сонсож байсан хүмүүс ямар байр суурьтай байв. Тэр хүмүүс нууцтай танилцсан учраас юм дуугарахгүй л гэх байх. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр хүмүүс яагаад эдгээр хүмүүсийг /Т.Чимгээ, Б.Содномдаржаа/ өмөөрч, хэлмэгдүүлсэн шүү гэж ганц үг дуугардаггүй юм бол.
Өнөөдөр байгаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүмүүс маань яг үнэн хэрэг дээрээ энэ хэргийн танилцуулгыг бүрэн сонсоогүй л хүмүүс шүү дээ. Энэ хэргийн талаар санаа зовж явдаг нэг хүн /Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж/ тэр хүмүүсийг чухам юу гэж хэлж, тархи толгойг нь эргүүлснийг би мэдэхгүй байгаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zorig asan bsan bol Ardchilsan nam arai uur bh bsan daa