СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Владимир Путин: Навальныйгийн үхэл "гунигтай үйл явдал" байсан

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
9 сарын өмнө

ОХУ-д өнгөрөгч гурван өдрийн турш үргэлжилсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээр Владимир Путин илт давуу ялалт байгуулж, эрх мэдлээ дахин бататгаад байна. Ийнхүү 71 настай Путин дахиад зургаан жил буюу 2030 он хүртэл төрийн тэргүүний суудалд суух ба улмаар тус улсын сүүлийн 200 гаруй жилийн түүхэн дэх хамгийн урт удаан хугацаанд төр барьсан удирдагч болж, Иосиф Сталины өмнө бичигдэх болов.

Ерөнхийлөгч Путин энэ удаад нийт сонгогчийн 87.8 хувийн саналыг авсан нь ЗХУ-аас хойших Оросын түүхэн дэх хамгийн өндөр саналын дүн үзүүлэлт юм. Харин Коммунист намын нэр дэвшигч Николай Харитонов дөрөв хүрэхгүй хувийн саналаар хоёрдугаарт, шинэ нэр дэвшигч Владислав Даванков гуравдугаарт жагссан бол хэт үндсэрхэг үзэлтэн Леонид Слуцкий дөрөвдүгээр байрт бичигджээ.

Гэвч Оросын удирдагч аль эртнээс улс төрийн өрсөлдөгчдөө шоронд хорьж, чанга хатуу цензур тогтоосны улмаас тус сонгууль хязгаарлагдмал, мөн шударга бус болж өнгөрсөн гэж АНУ, Герман, Их Британи болон бусад улс орон үзэж байна.

Тэгвэл Тэрээр ялалт байгуулсныхаа дараа дэмжигчдэдээ хандаж үг хэлэхдээ, "Бидэнд хийж бүтээх зүйл маш их байна. Гэхдээ хэн ч биднийг айлган сүрдүүлж, даран мохоохыг хүссэн хамаагүй - бид нэгдмэл байсан цагт түүхэнд хэн ч тэгж чадаагүй, одоо ч, мөн ирээдүйд ч тэгж чадахгүй" гэжээ.

Өнгөрсөн сард торны цаана нас барсан сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн олон мянган дэмжигч сонгуулийн үеэр эсэргүүцлээ илэрхийлж, Путины эсрэг жагссан билээ. Энэ үеэр зарим иргэн санал өгөх бүхээгүүдийг шатааж, саналын хайрцагт ногоон будаг асгасан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн ба өнгөрөгч ням гарагт дор хаяж 74 хүнийг баривчилжээ. Гэвч хамгийн хүчирхэг удирдагчаа алдсан сөрөг хүчин дорвитой нөлөө үзүүлж чадаагүй бөгөөд сөрөг хүчний бусад томоохон зүтгэлтнүүд хилийн чанад руу дүрвэж, шоронд хоригдон, эсвэл нас барсан юм.

Харин Гэхдээ эцсийн дүндээ Навальныйгийн дэмжигчдийн дэгдээсэн эсэргүүцлийн жагсаал сонгуулийн үр дүнд ямар ч нөлөө үзүүлээгүй бөгөөд ардчилсан сонгууль болж өнгөрсөн гэж мэдэгдэв. 

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.