СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-14

“Үндэсний Эвсэл” орон нутагт хүчээ тэлсээр байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
9 сарын өмнө

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ долоо хоногт Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Завхан, Ховд аймагт ажиллаж байна.

Эвсэл байгуулж нийтэд зарласнаас хойш сар гаруйн хугацаа хэдийнээ өнгөрч, тэрээр эвсэлд нэгдсэн намуудын гишүүдтэйгээ уулзаж яваа нь энэ. Түүний уулзалтын мэдээллүүдийг харвал “Үндэсний эвсэл” байгуулах болсон шалтгаан, нөхцөлөө тайлбарлаж басхүү гишүүдтэйгээ нийгмийн тулгамдсан асуудлуудаар байр суурь солилцож явна.

Авлигатай тэмцэхийн тулд суурь, овоог нь устгах учиртай

Орон нутгийн иргэдийн хувьд авлигал, хулгайн асуудалд хамгийн ихээр санаа зовж байна. Тодруулбал, төвийн бүсээр хийсэн уулзалтын үеэр. Н.Номтойбаярын хувьд “Авлигал гэдэг бол эдийн засгийн буруу тогтолцоон дээр найрлаж байгаа “шаазгай”-нууд бөгөөд тэднийг үргээгээд амжилт олохгүй. Овоог нь устгаж байж үр дүн гарна. Эдийн засгийн аргаар тэмцэхгүй бол эхнийхийг нь шоронд хийлээ ч дараагийнх нь гараад л ирнэ” гэлээ.

Үнэхээр л тийм. Монгол Улс 2023 онд авлигын индексээр таван байр ухарсан. Түүгээр ч зогсохгүй Монгол Улс авлигын индексээр ардчилсан бус орны тоонд ороод байгаа. Хэдийгээр сүүлийн жилүүдэд авлигын хэргүүдийг олноор илрүүлж, барьж, хорьж байгаа ч асуудал, шийдлийг сууриар нь эрэлхийлэхгүй бол энэ бүх ажиллагаа зөвхөн “шаазгай үргээх” төдий болоод өнгөрнө. Тиймээс

Хувийн хэвшил дарга гэх давхаргыг тэтгэх гэж татвар төлдөггүй

Завхан, Ховд аймагт хийсэн уулзалтаар гишүүд хувийн хэвшил татварын дарамтаас болж хаалгаа барьж, ажилгүйдэл улам гаарч буйг онцолжээ. “Нам дагавал ам тосдоно” гэх шинэ цагийн хэлц тэнд биеллээ олж, нам дагасан хэтийдсэн талцлаас болж залуус ажил алба эрхлэх, хувийн аж ахуй чөлөөтэй эрхлэх боломж нь хумигдаж байна. Мөн г хэллээ.

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ асуудалд “Хувийн хэвшил дарга гэх давхаргыг тэтгэх гэж татвар төлдөггүй” гэдгийг онцлон дурьдаад “ Хувийн хэвшлийн бүрдүүлж буй татвар, төсвийн зарцуулалт боловсрол, эрүүл мэнд гэхчлэн нийгмийн сайн сайхны төлөө бус тэрхүү давхаргыг тэжээж байна. Тиймээс үүнийг зоригтой өөрчлөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Түүнчлэн хөдөөгийн залуусын амьжиргааг дээшлүүлэх, ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, боловсролын асуудалд хэрхэн анхаарах зэрэг өргөн хүрээний олон асуудлуудаар гишүүдтэйгээ санал солилцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
66.181.179.68

Бодлого зөв .дэмжиж байна. Д.Баатар.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.