СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улс төрийн үр дагавар: Навальныйн холбоотон Леонид Волков халдлагад өртөв

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
8 сарын өмнө

Оросын сөрөг хүчний удирдагч, талийгаач Алексей Навальныйн нэрт холбоотон Леонид Волков нь Литвийн Вильнюс хот дахь оршин суух газрынхаа гадна халдлагад өртсөн тухай саяхан мэдээллээ.

Мягмар гарагийн шөнө болсон халдлагын үеэр "Волковыг машиндаа байхад нь алх, нулимс асгаруулагч хий ашиглан гэмтээсэн" гэж Навальныйн ажлын албаныхан мэдээлжээ. Түүний гарыг хугалж, хөлийг нь алхаар цохисон бөгөөд халдлага үйлдэгчдийн сэдэл нь тодорхойгүй хэвээр байна.

Навальныйн ажлын албаны ажилтан Иван Ждановын хэлснээр, халдлага үйлдэгч юу ч хэлээгүй түүн рүү дайрсан бөгөөд "Мэдээж энэ бол тодорхой улс төрийн халдлага, үүнд эргэлзэх зүйл алга" гэжээ.

Цаашлаад, энэ үйл явдлыг улс төрийн илт халдлага гэж үзэж байгаа нь Оросын засгийн газрыг шүүмжлэгчдийн өмнө тулгарч буй эрсдэлийг ч мөн онцолж байгаа юм.

43 настай Волков аюулгүй байдлын үүднээс эх орноосоо хол амьдарч байсан бөгөөд өнгөрсөн сард Навальныйг цаг бусаар нас барах хүртэл Навальныйн штабын даргаар ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэж байсан аж. Мөн тэрбээр Навальныйн "Авлигатай тэмцэх сан"-д оролцож байснаараа Орост "хэт даврагч" хэмээн цоллогдож байжээ. 

Волков руу хийсэн энэхүү дайралт нь Орос оронд Навальныйн хамтран зүтгэгчид болон дэмжигчдийг илүү өргөн хүрээтэй хэлмэгдүүлж байгаа үед болж байна. Тодруулбал, Навальныйн багийн хэд хэдэн хүн, мөн түүний өмгөөлөгчдийн зарим нь одоо шоронд хоригдож байгаа юм.

Ташрамд сонирхуулахад, талийгаач Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн тайван жагсаал зохион байгуулахыг ард иргэдэд уриалж байгаа аж. Энэ уриалга нь Навальный нас барах хүртлээ үргэлжлүүлсэн иргэний оролцоог сурталчлах зорилготой аж.

Эx сурвалж: BBC 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.