Кристина Пышкова 1999 оны нэгдүгээр сарын 19-нд Чехийн Тринец хотод төрсөн. Тэрбээр оюутан, сайн дурын ажилтан, боловсролын болон буяны ажилд идэвхтэй оролцдог. Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсад ядуу хүүхдүүдэд зориулсан сургууль нээж, туслах сан байгуулжээ. Тэрбээр хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг бөгөөд англи, польш, словак, герман гэсэн дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг байна.
Дэлхийн мисс Кристина Пышкова хөгжим, урлагт дуртай. Тэрбээр лимбэ, хийл тоглодог бөгөөд түүний бүтээлч хүсэл тэмүүлэл нь хязгааргүй гэжээ. Урлагийн академид есөн жил суралцаж, багаасаа ардын бүжиг бүжиглэсэн. Түүний гэрэл зургууд анх Vogue сэтгүүлд гарч, Милан, Парист болсон загварын долоо хоногуудад оролцож, Азийн гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглосон байна.
Одоо Кристина Пышкова Чех улсын гол боловсролын байгууллага болох Чарльзын их сургуульд суралцаж байгаа бөгөөд энэ нь Төв болон Зүүн Европын хамгийн эртний их сургууль юм.
Кристина Пышкова Дэлхийн мисс тэмцээний түүхэнд Чех улсын хоёр дахь дэлхийн мисс боллоо. Өмнө нь 2006 онд энэ цолыг Татьяна Кухаржова хүртэж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
мундаг боловсролтой, төгс сайхан бүсгүй байна
Жинхэнэ Барби шиг сайхан бүсгүй юмаа
Сайхан өндөр боловсролтой бүсгүй юм . Манай Болороо ч дутахгүй сайхан боловсрол, мэдлэгтэй, сайхан бүжиглэдэг, олон сайн зүйл сурсан, мэдсэн байхаа.
Manai ulsiin miss ohin ch bas german angli heltei
Манлайлна гэдэг тэвчээр, чадвар, зүтгэл, хатан зориг, боловсрох соёл шүү дээ. Охин тэнгэр Үүдэд амжилт хүсч, аз жаргал ерөөе.