™ watch di|
Нийгэм | 2024-03-07

Нөөцийн мах гуравдугаар сарын 11-нээс худалдаанд гарна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг өчигдөр нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцжээ. 

Нөөцийн махны борлуулалт 03 дугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарахтай холбогдуулан “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан худалдаанд гарах бэлтгэл явц хэрхэн хангагдсан болон хөрөөдөж савлах үйл явцтай газар дээр нь танилцаж хяналт тавин ажилласан байна.


“Агро нэгтгэл трейд” ХХК  2150тн, “Стандарт мах” ХХК нь 1000тн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тн мах нөөцөлж бэлтгэсэн байна.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.