Сэлэнгэ аймгийн Ерөө суманд бусад аймаг сумдыг бодвол өвөлжилт харьцангуй таатай байжээ. Гэсэн ч мал төллөх үеэр цаг агаар хэрхэхийг таах аргагүй гэж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэгдүгээр багийн малчин Ц.Аззаяа хэлж байна.
Түүний хувьд 34 дэх жилдээ ерөө хонь маллаж байгаа. Ерөө хонь нь нарийн нарийвтар ноостой, махны гарц сайтай байдаг байна. Ерөө хонийг хагас бэлчээрээр бордож, ашиг шимээ хүртдэг бөгөөд Ерөө хонины амьдын жин нь 50-53 кг байдаг аж. Ерөө хонины 10 гаруй суурь байдаг.
Малчин Ц.Аззаяа Буман ерөө хонь үржүүлгийн төв бий болгон ажиллуулж байгаа бөгөөд цаашид ерөө үйлдвэр болгон өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Элэнцгийн чинь үйлдвэр, үүлдэр гэж бичээч ! Бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй юмуу даа.