СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Малчин Т.Бадамсүрэн: Сүү худалдан авч хурга ишгээ угжиж байна. Хэцүү л байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Малчны болон тэтгэврийн зээл авсан. Цаашдаа хаваржилт улам хүндрэх эрсдэлтэй. Сүүгээ зарж борлуулж амьжиргаагаа залгуулдаг байсан бол одоо сүү худалдан авч хурга ишгээ угжиж байна Малчид бид өөрсдийн боломж бололцоогоороо хахир хатуу хаврыг даваад гарахын төлөө л зүтгэж байна гэж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчин Т.Бадамсүрэн ярилаа. 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчин Т.Бадамсүрэнгийнх 600 гаруй малтай өвөлжөөд, хаваржиж байна.

Өвс тэжээлээ сайн бэлтгэсэн ч өнгөрсөн хатуу өдрүүдэд малдаа өгснөөр малын тэжээлийн нөөц хомстжээ. Тамир тэнхээ нь муудсан эх мал хээл ихээр хаяж эхэлсэн байна. 

Оны эхэнд огцом дулаарч, дараа нь ойр ойрхон цас орж мөсөн давхарга үүсгэсэн нь малын туурайд ихээхэн нөлөөлсөн. Мал бэлчих боломжгүйд хүрч төлөг, борлонгоо хашаандаа тэжээж байгаа.

. Сүүгээ зарж борлуулж амьжиргаагаа залгуулдаг байсан бол одоо сүү худалдан авч хурга ишгээ угжиж байна гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.