Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоёр хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан. Харин ялтан Б.Ганчулууныг эрэн сурвалжилж байна. Тухайн этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, 86225533 дугаар мэдээлэл ирүүлэхийн мэдэгдэж байна.
Ялтан Б.Ганчулуун нь 31 настай, 150 - 155см өндөртэй, 70-75 кг жинтэй, бор царайтай. Дорнод, Хэнтий болон Улаанбаатар хотод байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.