СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп дахин ерөнхийлөгч болох уу

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
8 сарын өмнө

Босогчдын эсрэг Үндсэн хуулийн заалтын дагуу Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг хасах хүсэлтийг Колорандогоос тавьжээ. Гэвч, АНУ-ын Дээд шүүх Колорадогийн хүсэлтийг санал нийлэн няцаажээ.

Тухайлбал, Колорадо мужаас Трампыг 2021 онд болсон Капитолын үймээнийг өдөөн хатгасан гэх үндэслэлээр АНУ-ын Бүгд Найрамдах намын анхан шатны сонгуульд оролцохыг хориглохыг оролдсон ч шүүхийн шийдвэрээр, мужаас илүү Конгресс л ийм эрх мэдэлтэй гэж үзсэн байна. Энэхүү шийдвэр нь мягмар гарагт болох Колорадогийн анхан шатны сонгуульд Трампыг өрсөлдөх замыг нээж өгч байгаа юм. Тэрбээр Бүгд найрамдах намаас нэр дэвших тэргүүлэгчийн хувьд удахгүй болох бүх нийтийн сонгуульд Ардчилсан намын ерөнхийлөгч Жо Байдентай дахин өрсөлдөх магадлалтай болоод байна.

Шүүхийн шийдвэрийн дараа Трамп ялалтаа зарлаж, үүнийгээ "Америкийн хувьд том ялалт" хэмээн "Үнэн" гэх өөрийн сошиал медиа дээр тэмдэглэж, нэр дэвшигчдэд өрсөлдөгчийнхөө хөндлөнгийн оролцоогүйгээр өрсөлдөх боломжийг олгох талаар онцлон хэлжээ.

Колорадо мужийн Төрийн нарийн бичгийн дарга уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, тус мужаас босогч гэж үзсэн хүмүүсийг саналын хуудаснаас хасах эрхтэй талаар мэдэгджээ. Үүний адил Вашингтон дахь хариуцлага, ёс зүйн төлөөх иргэдийн хяналтын бүлэг ч мөн адил энэ шийдвэрийг буруу гэж үзсэн байна.

Шүүхийн дүгнэлтээр бол, мужууд төрийн албанд ажиллах эрхийг хасах боломжтой ч холбооны алба, тэр дундаа ерөнхийлөгчийн албан тушаалд ийм эрх мэдэл байхгүй гэдгийг тодотгож зөвхөн Конгресс нь бослого, бослогыг шийдвэрлэх 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх эрхтэй гэжээ.

Шийдвэрийг санал нэгтэй гаргасан ч шүүхийн либерал шүүгчдийн санал зөрөлдөөн нь ирээдүйд бослого гарахад нөлөөлнө гэж санаа зовж байгаагаа илэрхийлж байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.