Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Б байрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, тохижуулж үйл ажиллагаагаа эхлүүллээ.
50 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий уг цэцэрлэгт яамны болон харьяа байгууллагын албан хаагчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм.
Салбарын сайдын санаачилгаар хэрэгжүүлсэн уг ажлыг цаашид өргөжүүлэн, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж илүү олон хүүхэд хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
Цаашид салбарын албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилтын хүрээнд ажилчдын орон сууц /Тээвэрчин хотхон/-ыг барьж байгуулна гэдгийг сайд С.Бямбацогт онцоллоо.
2-5 насны хүүүхдийн 2 бүлэг нийт 50 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн, хүүхдүүдийн сурч хөгжих орчныг бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, сургалтын орчныг бүрдүүлсэн.
Одоогийн байдлаар тус цэцэрлэгт Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдын 28 хүүхэд, УБТЗ-ын зүтгүүрийн депогийн 22 хүүхэд нийт 50 хүүхэд хамрагдаж байна.
Ташрамд дурдахад, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Хүүхдийн секторын харьяанд 27 цэцэрлэг багтдаг. Эдгээр цэцэрлэгт 4500 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.