СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оросын дайралтын үеэр таван нярай амиа алдлаа

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
8 сарын өмнө

Украины Одесса хотын орон сууцны байр луу Оросын нисэгчгүй онгоц өнгөрсөн ням гарагт халдлага үйлдсэний улмаас амь үрэгдэгсдийн тоо 12-д хүрч, хохирогчдын дунд таван хүүхэд байгаа талаар Украинаас мэдэгдэл хийлээ. Энэхүү халдлага нь энгийн иргэдийг чиглэж, сүйрэлд хүргэсэн Оросын армийн цуврал бөмбөгдөлтийн сүүлч нь юм.

Хохирогчдын дунд унтлагын өрөөндөө байсан цэцэгчин, Анна гэдэг ээж дөрвөн сартай хүүхэдтэйгээ хамт байсан бөгөөд, халдлагын үер охиноо хамгаалж өөрөө амиа алджээ. Мөн, Одесса мужийн цэргийн захиргааны дарга Олех Киперын хэлснээр “Нэгэн эмэгтэйн цогцсын хажуугаас нэг нас хүрээгүй хүүхдийн цогцос олдсон” гэжээ. Харин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гаргийн өдөр тутмын илтгэлдээ, “Марк хэмээх балчир хүүхэд ням гарагт гурван нас хүрэх гэж байсан бөгөөд төрсөн өдрөөрөө халдлагад өртөж амиа алдсан” хэмээсэн байна. Түүгээр ч зогсохгүй, ням гарагт нуранги дотроос нэг нас ч хүрээгүй өөр нэг нярай олдсон нь гэм зэмгүй амь насаа алдсан иргэдийн эмгэнэлт тоог дахин нэмсээр байна.

Үүний улмаас, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Одесса хотод ням гаргийг гашуудлын өдөр болгон зарлаж, энгийн иргэдийг аюул ослоос хамгаалахын тулд агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг яаралтай бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн, тэрээр барууны холбоотнуудын цэргийн тусламж маш чухал болохыг онцолж, мөргөлдөөнийг цаашид хурцатгахгүйн тулд ерөнхийлөгч Байдены засаг захиргаанаас 60 тэрбум долларын тусламж үзүүлэх хүсэлтийг баталж өгөхийг АНУ-ын хууль тогтоогчдоос уриалав.

Үүний зэрэгцээ Пентагон нь Украины Оросын эсрэг дайны хүчин чармайлтыг дэмжихийн тулд цэргийн тусламжийн санхүүжилтийн сүүлчийн эх үүсвэрээ ашиглах талаар хэлэлцэж байгаа юм байна.

Түүнчлэн, Одесса хотод болсон эмгэнэлт явдлаас гадна Донецк мужийн Курахове хотод дахин дэлбэрэлт болсны улмаас 16 хүн шархадсан бөгөөд, . Тэрээр Украины энгийн иргэдийг байгаа болгон агаарын бөмбөг, нисгэгчгүй онгоц, пуужин ашиглан тасралтгүй бөмбөгдөж байгаад Оросыг буруутгаж байна.

Украйн улсын байдал тогтворгүй хэвээр байгаа бөгөөд дайн гурав дахь жилдээ үргэлжилж байна.

Эх сурвалж: CNN 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.