СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хотод 8-10 градус хүйтэн байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/ 

Өнөөдөр /2024.03.04/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -15...-20 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус, бусад нутгаар -5...10 градус хүйтэн байна.

Гуравдугаар сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 07-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, талын нутгаар, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.