Нийт нутгаар их хэмжээний цас орны улмаас мал бэлчээрт гарах боломжгүй болж, малчид малдаа өвс, тэжээл ихээр тавьж өгч байна.
Өвс, тэжээлийн хэрэгцээ үүссэнтэй холбоотойгоор өвсний үнэ огцом өсжээ. Өнгөрсөн намар нэг боодол өвс 12000 - 14000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо зарим аймаг, сумдад 32000 төгрөг болсон байна.
Тухайлбал, Завхан аймгийн Тэлмэн суманд боодол өвсний үнэ 32000 төгрөг хүрчээ. Гэхдээ аймаг, сумдад боодол өвсний дундаж үнэ ойролцоогоор 27000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Өвсний эрэлт хэрэгцээ үүссэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид ийнхүү үнээ нэмж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.