СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-02

Төв, Дундговь, Дорноговь аймгийн сумдад туулах чадвар сайтай автомашин өглөө

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 сарын өмнө

Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу Төв, Дундговь, Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад туулах чадвар сайтай автомашинуудыг өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцлоо.

Шадар сайд С.Амарсайхан:

-Улсын хэмжээнд цас их орсны улмаас 20 аймгийн 190 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч малын өвс тэжээлийн нөөц дуусаж, аймаг, сум баг, малчин өрхийг холбосон зам даваа хаагдан, малчдын ажиллах, амьдарх нөхцөл улам хүндэрч байна.
Тиймээс Засгийн газар, УОК-оос иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, зудын нөхцөлд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хаваржилтын нөхцөл байдлыг даван туулах хүрээнд багц шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байгаа юм гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.