СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-02

Хандивын барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, заан Б.Бат-Өлзий үзүүрлэв

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслахаар зохион байгуулсан“Малчин түмэндээ тусалъя” хандивын Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан амжилттай сайхан болж өндөрлөлөө.

Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат, Алдар спорт хороо, Булганхангай дэвжээний бөх, аймгийн арслан Н.Намнансүрэн, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
Наймд улсын заан Д.Анар, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Т.Довчинсэмбээ, аймгийн арслан Л.Энхсаруул нар үлдэв.
Энэхүү барилдааны үеэр үзэгчдээс АВТОМАШИНы азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулав. Супер азтан буюу автомашины эзнээр Увс аймгийн Өлгий сумын харьяат, О.Лутсайхан тодорч суудлын автомашины түлхүүрээ гардаж авлаа.
Барилдааны бүх орлогыг нэгтгэн нээлттэй танилцуулж, Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд бөхийн өргөөнд хүрэлцэн ирж хандив өргөсөн бөхийн дэвжээд, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, дэмжигч, үзэгчдэдээ бүгдэд нь МҮБХ-ноос батламж гардуулсан юм.



МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.