СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-01

🔴Тархи нугасны болон мэдрэлийн гүний хавдрыг Монголдоо эмчлэх бүрэн боломжтой боллоо

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 сарын өмнө

Монгол Улсын Засгийн Газраас хорт хавдрыг хянах, сэргийлэх талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээнд онцгой анхаарал хандуулж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, дэвшилтэт шинэ технологиудыг тасралтгүй нэвтрүүлэн хөгжүүлэхийн төлөө шат дараатай арга хэмжээнүүдийг тасралтгүй авч хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн “Эмчилгээний нарийвчлалыг сайжруулан, чадавхийг бэхжүүлсэнээр туяа эмчилгээний чанарыг дээшлүүлэх” төслийн хүрээнд 2019 онд анхны 2 шугаман хурдасгуур суурилагдаж “3 хэмжээст конформал туяа эмчилгээ, эрчмийг тохируулсан туяа эмчилгээ”-ний шинэ технологийг нэвтрүүлж байсан бол өнөөдөр хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 3 дахь шугаман хурдасгуур Truebeam аппарат суурилагдан, стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлж байна.

Түүнчлэн ХСҮТ нь орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн Brain Lab навигаци систем бүхий төхөөрөмжтэй боллоо. Ингэснээр хавдрын байрлал, хэмжээ, гүнийг 3 хэмжээсээр гарган хүрэх замыг нарийвчлан тооцоолж, тархи, нугасны судас болон хавдрын эсийг ялган харснаар мэс заслыг хамгийн бага гэмтлээр хийх нөхцөл бүрдлээ.

2018 оноос эхлэн тухайн үед ХСҮТ-ийн ерөнхий захирал байсан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлагаар эхлүүлж байсан хавдрын стереотактик туяа эмчилгээний дэвшилтэт технологийн төсөл тасралтгүй, амжилттай хэрэгжсээр өнөөдөр ийнхүү бодит биеллээ олж байна.
Монгол улсад 2023 онд хорт хавдрын өвчлөлийн 7244 шинэ тохиолдол бүртгэгдсэний 1,6% буюу 118 тохиолдол нь тархи, нугасны байрлалын анхдагч хавдар байна. Түүнчлэн зарим тархи, нугасны хавдрын оношилгоо, эмчилгээг манай улсад хийх боломжгүйгээс иргэд гадаад орныг зорин эмчлүүлж байгаа нь иргэдэд ихээхэн дарамт учруулдаг төдийгүй улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлсөөр байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гадаадад эмчлүүлэгчдийн материал дээр хийсэн судалгаанд нийт өвчтний 30% нь хавдрын шалтгаант тэр дундаа ихэнхи нь мэдрэл, тархи нугасны мэс засал болон стереотактик туяаны мэс засал хийлгэсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Стереотактик туяа эмчилгээ буюу туяаны мэс засал нь өндөр нарийвчлалтай туяа эмчилгээний нэг төрөл, хутгагүй мэс засал юм. Нээлттэй мэс засалтай харьцуулахад хүндрэл, зовиур бага байдаг давуу талтайгаас гадна уламжлалт 3 хэмжээст туяа эмчилгээтэй харьцуулахад эмчилгээний давтамж хэд дахин бага байх онцлогтой.

Стереотактик туяаны мэс заслыг тархи нугасны зарим анхдагч хавдар болон тархины үсэрхийлэлд хийх боломжтой бөгөөд цаашид уушги болон элэгний хавдруудад мөн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Эдгээр дэлхийн дэвшилтэт техник технологиудыг эмчилгээнд нэвтрүүлснээр хавдраар өвдсөн иргэд болон түүний ар гэр ойр дотныхон нийгэм сэтгэлзүй, санхүүгийн дарамтгүйгээр эх орондоо элэг бүтэн эмчлэгдэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна гадаад руу урсах валютын урсгалыг багасгаж улс эх орны эдийн засагт сайнаар нөлөөлөх өндөр ач холбогдолтой юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Монгол Улсад оношлогдож эмчлэгдэж чадахгүй байгаа 26 өвчний жагсаалтыг байнга ярьдаг. Өнөөдөр энэ 26 жагсаалтаас хавдрын хоёр өвчлөлийг монголдоо эмчилдэг байх шинэ технологи нэвтрүүлж, нутагшуулж байгаад баяртай байна. .

Монгол Улсын Засгийн газар Австри улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний хэлэлцээрийн дагуу нийт 7 сая еврогийн өртөгтэй оношилгооны тоног төхөөрөмж хавдрын эмнэлэгт нийлүүлэгдэж байна. Гадагшаа эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн 30 орчим хувь нь тархи, нугас мэдрэлийн хавдрын өвчлөлөөр гадаад улс орнуудад хамрагддаг. Гадагшаа эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдийг дотооддоо эмчлэх бүрэн боломжтой. Мөн Засгийн газрын хуралдаанаас бид  эрүүл мэндийн байгууллагууддаа дотооддоо оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх, оношлох технологид нэвтрүүлэх зардлыг нь тусгай сангаас хариуцаж төлдөг байх журам баталсан.

Гадагшаа эмчилгээнд явж байгаа иргэдийн урсгал буурах, дотооддоо эмчилж, оношилж чадахгүй байгаа өвчнөөр иргэдийг оношилдог, эмчилдэг технологуудыг нэвтрүүлэх энэ ажил нэлээн ахиц дэвшил гарна гэж бид үзэж байгаа. Энэ эмчилгээний гол арга нь мэс хэрэглэхгүйгээр туяа эмчилгээгээр тархи, нугасны мэдрэлийн гүнийн хавдрыг богино хугацаанд зардал  багатайгаар эх орондоо эмчлэх боломж бүрдэж байгаагаар давуу талтай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
8 сарын өмнө
102.88.70.49

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.