СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-29

🔴LIVE: Барилга барих нэрийдлээр иргэдийг залилсан асуудалд урлагийн нэр бүхий хүмүүс холбоотой гэв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Хан-Уул дүүргийн 23-р хороонд байрлах “Ирээдүйн билэг” 130 айлын орон сууцны барилга барьсан компани байр давхардуулан зарж, иргэдийг хохироосон асуудлаар мэдээлэл хийв. 

Байр захиалаад хохирсон иргэдийн “Оч” холбооны захирал н.Мөнх-Эрдэнэ:

-Сүүлийн жилүүдэд иргэд маань орон сууц захиалаад хохирох асуудал ихээхэн гарч байна. Иймд хохирсон иргэдийн холбоог байгуулсан. Хан-Уул дүүргийн 23-р хороонд байрлах “Ирээдүйн билэг” 130 айлын орон сууцны барилга баригдаад улсын комисс хүлээгээд авсан боловч, тухайн барилга баригдаж байх явцад төлбөрөө төлсөн олон иргэд байрандаа орж чадаагүй асуудал дээр анхаарч ажиллаж байна. Тус

Иргэдийг хохироосон тус барилгыг барьж байгуулсан компанийн холбогдох албан тушаалтнууд хууль хяналтын байгууллагад олдохгүй, энэ асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрчихээд байна. Иргэд олон жилээр хөдөлмөрлөсөн мөнгөө алдаж байна. Түүнчлэн банкны зээлэндээ дарлуулсаар сэтгэл санаа, эдийн засгаараа хохироод үлдэж байна. Энэ асуудлыг жирийн зүйл мэтээр нийгэм ойлгож хүлээн авч байгаад харамсаж байна.

Олон хүн санхүү, эрүүл мэндээрээ хохирсон энэ асуудалд хууль хяналтын байгууллага, шүүх, холбогдох эрх бүхий байгууллагаад анхаарч үзээсэй төрийн нүд чих хурц байгаасай гэж хүсэж байна.  

Монголын эрэгтэйчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэг холбооны ерөнхийлөгч, доктор Ж.Цогтсугар:

-Манай байгууллага яагаад энэ асуудалд орсон бэ гэдэг дээр та бүхэн гайхаж магадгүй. Бид 20 жил нийгэмд тустай ажил хийж ирсний үр дүнд нэг төвтэй болъё гээд хоёр өрөө байр захиалсан юм. Жил энэ асуудлыг шийдвэрлэхийг хүлээлээ. н.Сайнсанаа гээд захиралтай “Ирээдүйн билэг” компанид байр захиалсан. . байгаа юм. Бид одоо зүгээр хараад суухгүй бодлогын хүрээнд та бүхэнтэй тэмцэнэ.

Бидний мөнгийг аваад байр аваад зарсан хүмүүсийг судлах асуудлаар шинжилгээ хийж үзсэн. Би аюулгүй байдлын шинжлэх ухааны хүн. Ингээд тус барилгын компани иргэдийг хохироосон асуудлыг шинжлэн судалж үзлээ. Шинжлэн судлахад . Хоорондоо зөрчилтэй, нэгнийгээ шүүхэд өгч буй мэт дүр эсгэдэг, цаг хождог, нэг компанийн бүлэг этгээдүүд байна.

Бид тэмцэж байгаа гээд төр лүүгээ дайрахгүй. байна лээ. Энэ удаад нэрийг чинь хэлэхгүй. Дараагийн удаад нэрсийг нь зарлана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
1 сарын өмнө
102.88.70.49

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.