СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн банкны Н.Мөнхбат, Ч.Отгочулуу нарын давж заалдах шатны шүүх хурал болно

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн анхан шатны шүүхээс хорих ял оноосон юм.

Тэгвэл шүүгдэгч нарын зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд маргааш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхээр болжээ.

Н.Мөнхбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулууд хоёр жилийн хорих ял оноосон билээ. Тэднийг Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгож, зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас хоёр давхрыг нь худалдан авсан хэрэгт гэм буруутайд тооцсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
8 сарын өмнө
103.140.11.158

Ялыг нь нэмээд өгөхийг бодоорой муусайн луйварчид

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.