Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан галд өртсөн иргэд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хэвтэн эмчлүүлж буй юм. Тэдний биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Р.Мөнгөнцэцэгээс тодрууллаа.
Хэвлэл мэдээллийн ажилтан Р.Мөнгөнцэцэг:
-Ослын дараа ГССҮТ-д нийт 14 хүн эмчлүүлэхээр хэвтсэн. Дөрвийнх нь биеийн байдал гайгүй байсан учраас харьяа дүүргийн эмнэлэгт нь шилжүүлсэн. Ингээд нийт 10 хүн хэвтэн эмчлүүлсэн. Тэдний зургаа нь Эрчимт эмчилгээний тасагт, дөрөв нь Түлэгдлийн төвийн тасагт хэвтэн эмчлүүлсэн.
Түлэгдлийн төвийн тасагт эмчлүүлж байсан хоёр иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан. Хоёр нь түлэгдлийн болон гэмтлийн үеийн хавсарсан эмчилгээ хийлгэж байна.
Харин эрчимт эмчилгээ хийлгэж байсан зургаан хүний дөрөв нь нас барсан. Энэ талаар өмнө нь олон нийтэд мэдээлэл өгсөн. Хоёр хүн нь өөрсдийн хүсэлтээр гадаадад эмчилгээнд явсан. Манай эмч нар тэдний араас санаа тавьж, биеийн байдлыг нь асуухад бие нь дээрдэж байгаа гэдэг мэдээлэл байна.
Тэгэхээр одоо манай эмнэлэгт хоёр иргэн түлэгдлийн болон гэмтлийн үеийн хавсарсан эмчилгээ хийлгэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.