Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, мал олон тоогоор хорогдож байгаатай холбоотойгоор дуучин Г.Эрдэнэчимэг малчдад туслах аяныг Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулсан байна. Түүний хандивын аянд 91 сая төгрөг цугларч, хандивыг таван аймагт хүргэхээр хөдөлсөн байна.
Энэ талаар дуучин Г.Эрдэнэчимэг:
-Малчиддаа туслах “Сэтгэлийн тусгал” аян амжилттай боллоо. Нийт цугласан хандив 91.000.000₮ боллоо. Хамтарч ажилласан Гандантэгчинлэн хийд, хамтарч зохион байгуулсан “Mind reflection forum” номын садангууд, Naroba institute Нигүүлсэхүй ангийнхан, Өвөрмонгол ахан дүүс, хандивт мөнгөн болон гутал хувцас өргөсөн хүмүүст баярлалаа.
Уг хандив өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий зэрэг аймгууд руу хөдөллөө. Та бүхний сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.