- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“Нисэх цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооноос орон сууц захиалаад хохирсон иргэдийн хэлэлцүүлгийг ирэх сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Өмгөөлөгч:
-Баригдаж байгаа барилгын компаниуд иргэдэд маш боломжийн саналыг эхлээд тавьдаг. Ингээд иргэд байр захиалж мөнгөө өгдөг. Гэтэл тус байр баригдахгүй царцаж байна. Ингээд иргэд ихээр хохирч байна. Энэ нь орон сууц захиалсан иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй, зохицуулалтгүй, төр иргэдээ анхаарахгүй байгаатай холбоотой.
Барилгын компаниуд ажил зогссон шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр хөрөнгө оруулалт дууссан, ямар нэг зөвшөөрөл сунгагдаагүй гэдэг. Мөн нэг тоот байрыг хэд хэдэн иргэнд зарсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч гарсан. Тухайлбал, "Цагаан хаалга" цогцолбор хотхонд ийм асуудал гарсан. Ингээд хуулийн байгууллагаар явахаар энэ асуудалд хангалттай хуулийн зохицуулалт байхгүйгээс иргэд хохирч үлдээд байна. Орон сууц захиалгын асуудал дээр үнэхээр хууль зүйн баталгаа алга байна. Хяналт хариуцлага сул байгаагаас болж барилгын компаниуд ийнхүү иргэдийг хохироосоор байна.
Иймд орон сууц захиалсан иргэдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаж буй асуудал сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Тус хэлэлцүүлгийг 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үндэсний хэмжээнд зохион байгуулна. Бид УИХ-ын дарга, салбарын сайд, Нийслэлийн засаг дарга гээд төрийн эрх бүхий албан тушаалтнуудад урилгаа хүргүүлсэн. Хүрэлцэн ирээсэй гэж хүсэж байна. Иргэдийнхээ эрх ашиг зөрчигдсөн энэ асуудлуудад анхаарлаа хандуулаасай.
Байр захилгатай холбоотой асуудлаас болж олон гэр бүл салж, эрүүл мэндээрээ хохирч, нас барж, амиа хорлосон тохиолдлууд ч байна.
Иргэд гомдлоо гаргаад явахаар эцэст нь шүүх дээр очоод мөнгө төлсөн нь үнэн гэдэг. Гэсэн ч ингэж шийдсэнээр хохирсон иргэдийн мөнгө шууд буцаад авч чаддаггүй. Шүүхийн шийдвэр биелэх гээд асуудал нь үлдчихдэг. Барилгын тухай хуульд энэ асуудлыг тусгасан л гээд байгаа яг амьдрал дээр гараад байгаа энэ асуудлуудаа тусгаж оруулж чадсан уу гээд олон асуудал байна шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.