Хэнтий аймаг, Галшар сум Баянбадрал багийн "Долооны гол" гэдэг газар Хэрлэн сумаас Галшар сумын чиглэлд зорчиж явсан автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг ОБГ хоёрдугаар сарын 26-ны өдрийн 19:35 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Галшар суманд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 75 км замыг туулан 23:21 цагт очиход 14 зорчигчтой, суудлын 6, бага оврын 3 ачааны автомашин тус тус цасанд суусан байсныг 2 цаг 30 минут ажиллаж татан гаргасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.