СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Англи хэлтэй бас автомашинтай болох боломж зарлаж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Луу жилийн эхлэлийн үеийн эрч хүчээ эрдэм мэдлэгт чиглүүлж, англи хэлээ ахиулсан амжилтаараа шалгарч төмөр хүлэгтэй болох гайхам боломжийг зарлаж байна.

“МОЗО ФИНАНС” ХХК болон “Монголын Оюунлаг Зон Олон” ТББ хамтран хэрэгжүүлж буй МOZO MIND төслийн хүрээнд Монголын төр, хувийн хэвшлийн дунд шатны менежерүүдэд зориулсан менежментийн Англи хэлний “Global Manager” сургалтыг ирэх сарын нэгнээс тавдугаар сарын 30-ны хооронд гурван сарын хугацаатай хэрэгжүүлэх гэж байна.

Сургалтын хөтөлбөрөөр тогтсон Англи хэлний хичээлүүд үзэхээс илүүтэй ирээдүйд амжилтад хөтлөх ур чадваруудыг Англи хэл дээр үзэж, цаашид Англи хэлээр өөрийгөө биеэ даан хөгжүүлэх ба харилцах, ажилдаа ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Тодруулбал, Та бусдыг удирдах, төсөл удирдах, санхүүгээ удирдах зэрэг нийт 50 гаруй хичээлийг үзэх бөгөөд энэхүү хөтөлбөрт сууснаар Харвардын бизнес, менежмент, санхүү Стэнфордын инновац, энтрепренерийн цахим хөтөлбөрүүдэд хамрагдаж дараа нь бие даан суралцахад дадна.

Мөн гадаадад албан томилолтоор аялах, ажил хэргийн уулзалтуудыг Англи хэл дээр явуулах практик хийж, дадлагажих зорилгоор Монголд амьдарч буй гаднынхан мөн Монголд түр хугацаагаар ирсэн гаднынхантай үдшийн зоог, өглөөний цай хамт уух зэргээр ажил хэргийн уулзалтууд мөн гэр бүлийн гишүүдийг оролцуулсан мэдлэг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Хөтөлбөр нь цахим болон танхим сургалт хосолсон хэлбэрээр хэрэгжих бөгөөд суралцагсад анхан шатны Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Таны бүтэн цагийн ажлыг цалгардуулахгүйгээр зэрэгцүүлэн сурах боломжийг олгоно. 

Сургалтын төлбөр: 2’000’000 төгрөг
Үргэлжлэх хугацаа3 сар
Хөнгөлөлт: 2024 оны 2 дугаар сарын дотор бүртгүүлбэл бол 1’750’000 төгрөг.
Зээлээр суралцах: Та сургалтын төлбөрийг 50 хүртэл хувьд зээлээр суралцах боломжтой.

10 сая төгрөгийн автомашины хөнгөлөлт: “Global Manager” сургалтанд идэвхтэй, чармайлт гаргаж суралцсан суралцагч бүрт тус бүр нь 69’000’000 төгрөгийн үнэтэй MOZO дунд оврын суудлын автомашины 10’000’000 (арван сая) төгрөгийн хөнгөлөлт өгнө.

 

Хөтөлбөрийн супер шагнал: Хамгийн өндөр ахиц гаргасан, идэвхтэй суралцсан нэг суралцагчийг шударгаар шалгаруулж, Монголын анхны автомашин үйлдвэрлэгч “Барс Моторс” ХХК-ийн Монгол орны тэсгим хүйтнийг таван жилийн хугацаанд амжилттай давж, чансаагаа харуулж чадсан MOZO загварын дунд оврын суудлын автомашинаар шагнах болно.

Та Монголд анх удаа Англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд, арван сая төгрөгийн автомашины хөнгөлөлт эдлээд цаашлаад автомашинтай болох боломжийг олгож байгаа Луу жилийн лут боломжийг бүү алдаарай!

Сургалтад бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 88772411 утсаар холбогдоно уу. Хүний тоо хязгаартай тул хойшлуулалгүй бүртгүүлээрэй!

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.