СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс урт хугацааны бодлогогүй явж ирсний суурь шалтгаан нь авлига

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчмын 2, 27, 30, 31 дүгээр хороонд ажиллаж буй төрийн алба хаагчидтай уулзаж байна.

Энэ бүсэд 53,943 хүн, 15,616 өрх оршин суудаг. Хотын төвтэй хамгийн ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон байдаг. Үйлдвэрлэл, ногоон байгууламж, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж, дэд бүтцийн сүлжээнд маш бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулав. Тэрбээр “. Засгийн газрын дундаж нас 1.5 жил. Энэ бол нэг томоохон бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийж амжихгүй цаг хугацаа. Үүний суурь нь авлига. Тийм учраас Засгийн газраас “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөр боловсруулсан” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.