“Оюутолгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл мэдээлэл хийв.
Ажилчдын төлөөлөл:
-"Оюутолгой" компанийн зүгээс энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар нийт ажилчдынхаа цалинг бууруулах шийдвэр гаргасан. Ингэхдээ Үйлдвэрчний хороотой зөвшилцөөгүй. Түүнчлэн ажил олгогч үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэрээг зөрчсөн гэж нийт ажиллагсдын зүгээс үзэж байна.
Уурхай дээр байгаа нийт ажиллагсад тус хууль бус шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Хөдөлмөрийн хууль болон бусад хууль журмыг зөрчиж тооцоо үндэслэл муу шийдвэрийг гаргасанд ихээхэн харамсаж байна.
Дэлхий нийтийн эдийн засаг муудаж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш буурсан зэрэг зайлшгүй хүндрэлтэй асуудал үүссэн бол бид энэ асуудлыг ойлгож хүлээж авах байсан гэсэн ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харин ч тогтвортой сайн байгаа.
"Оюутолгой" компанийн зээлийн ачаалал багасаж байгаа энэ үед цалинг нэмэгдэнэ гэдэг хүлээлт бидэнд байсан. Гэсэн ч эсрэгээрээ бүх цалинг бууруулах шийдвэр гарлаа. Цалин бууруулах энэ асуудлаа эргэж харахгүй тохиолдолд бид дараагийн арга хэмжээг авна. Биднийг ажил хаях хэмжээнд битгий хүргээсэй гэж хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00